Єнчин дэрэн дээр нойр хулжаад
Єнийн ирээдvйг сэтгэн бхад минь
Єєрийн эрхгvй чи минь бодогдож
Єр зvрх минь чамруу тэмvvлнээ
Цэрэг би чинь ингэж бодохоор
Цээжин дотор минь гал дvрэлзээд
Цэвэр сэтгэлийн уяас алдуурч
Цэргийн хуарнгаас чамруу тэмvvлнээ!
Чамайг би санан дурсаж
Чандмань мэтээр хайрлана гээд
Хэнээс ч дутахгvй сайхан амьдрах
Хэтийн зорилго надад бий шvv
Бvсгvй би чинь ингэж бодохоор
Бvлээн зvрх минй уяран хайлж
Булбарай vрээ тэврэн мишээсээр
Бvvвэйн дуугаа аялж сууна би
Хаврын улирал дєхсєнч юм уу
Хайртай vрээ санасан ч юм уу
Халагдах хоног минь ойртсон ч юм уу
Харих хоногоо тоолон сууна би
Хаврын улирал гурвантаа ирэхэд
Хайртай vр чинь том болжээ
Ханийн жаргалыг эрхгvй мєрєєдсєєр
Хайрын дуугаа чамдаа дуулъя
Friday, April 2, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment