Pages

Tuesday, April 27, 2010

Бүсгүйн заяа

Уйлж л сууна даа бүсгүйн заяа минь
Уудмын холд юм уу даа ханийн зураг минь
Уйтай шөнийн уртад үнэрийг чинь үгүйлж
Үймсэн олны дунд царайг чинь хайна

Зан зангаа мэдэхгүй мөртлөө хүмүүсийн сэтгэл
Заяа заяагаа гэж ханиа эрдэг юм уу даа

Дуулж л явна даа бүсгүйн сэтгэл минь
Дуучин хорвоод ирэх амрагийн заяа минь
Хоёр нарны хооронд дүрийг чинь үзэж
Худал үнэнийн дунд ганцхан чамайгаа бодсон

Зан зангаа мэдэхгүй мөртлөө хүмүүсийн сэтгэл
Заяа заяагаа гэж ханиа эрдэг юм уу даа

Уйлж л сууна даа бүсгүйн зүрх минь
Өвлийн илчинд ирэх холын зураг минь
Өгсөж уруудахын алинд нь ч цээжийг чинь түшье
Ууршиж гандахын алинд нь ч үгийг чинь сонсъё

No comments:

Post a Comment