Pages

Friday, April 30, 2010

Бүсгүй минь баяртай

Уйлж суугаа сарыг дуулж би аргаддаг ч гэлээ
Уярч хайлсан сэтгэлд чинь дурлаж ердєє чадахгvй нь
Эрчилэн шуурах салхийг шивнэж би аргаддаг ч гэлээ
Энэрэл хайсан сэтгэлд чинь шингэж ердєє уусахгvй нь

Дахилт:

Болох болохгvйг ухаараач
Битгий намайг дурсаарай
Бvсгуй минь баяртай
Би чамайг мартахгvй

Шивнэн орох бороог шимширч би аргаддаг ч гэлээ
Амраг хайрын сэтгэлд чинь автаж ердєє зvрхлэхгvй нь
Эвхрэн гэрэлтэх солонгыг эмээж би тосдог ч гэлээ
Энэхэн хайрын vгсэнд чинь итгэвч ердєє догдлохгvй нь

Алганы цаанаа нарыг атгаж нуусан ч гэсэн
Ариун хайрын зvрхэнд чинь амжиж би хvрсэнгуй
Чандлах хайрын vгээ чагнаж би хvлээсэн ч гэлээ
Чадашгvй нь ээ бvсгvй минь чамд би дахин дурлаж

Дахилт:

No comments:

Post a Comment