Pages

Friday, April 2, 2010

Буцааж нэхэхгүй хайр

Нvvдлийн шувуудын хойноос гуних хvн олон ч
Нvднээс далд ганцхан ижий минь намайг бодно
Энэ орчлонгоор дvvрэн ээжээ гэж хашгирвал
Ижий минь л ганцаар миний дууг танина байхдаа
Хvслээс гажууд тавиланд тeeрч будилж явахад минь
Хvvгээ яаж явааг зeнгeeрee тааж мэдэрнэ
Нvгэлд санаагvй алдаанд минь харуусаад
Нvдэндээ багтахгvй нулимс нь урсаж мэлмэрнэ
Нэг л eдрийн наран надад халтар харагдаад
Нэхэл хатуу хорвоо эжийг аваад одоход
Цэцэгийн шvvдэр хvртэл настай байдгийг анзаарч
Цэн цэнгийн нулимс vнэтэй байглийг мэдэрнэ
Сvvлчийн ганц амьсгалаа цэцгэнд шингээж та орхиод
Сvvгээр намайг дэлхийдээ даатган eeрee одох вий дээ
Буцааж нэхэхгvй хайраа ганцхан тийш нь асгачихаад
Бухимдах ч vгvй харуусах ч vгvй орчлонгоос одчих вий дээ ээж минь
Аргал тvvж явсан мeр нь vл олдоно
Араг vvрсэн дvр нь нvдэнд хоосон vзэгдээд
Ээжийн минь vглэх тээртэй цагаан аялгуу
Эргээд хэзээ ч олдохгvй уянга болж нэхэгдэнэ
Eнгe цагаан саран таныг тэгэхэд аялна
Намайг тэвэрсэн зураг тань нvдэнд vзэгдээд
Eвлийн шeнe ээжий минь даарч суух шиг болно
Нутгийн нэг чулуугээжийнхээ оронд босгоо
Нулимстай нvдээр хорвоог ажихын тэр цагт
Ганцаардахын vедээ барьцгvй орчлонг мэдрээд
Гантиг чулуу тvшээд уйлж зогсох вий дээ

No comments:

Post a Comment