Цээжний гунигаа нулимас болгоод
Цэцэгсийн дэлбээнд шvvдэрлvvлж орхиод
Усны шувуудыг алсрах цагаар
Учралт чинийхээ дvрийг vгvйлнэ
Дурласан сэтгэлээ дуу болгоод
Дуулим хорвоод би эгшиглvvлж орхиод
Хєвчийн модыг алтрах цагаар
Хєєрхєн чинийхээ дvрийг vгvйлнэ
ДХ:
Дэнслэх тусмаа сэтгэлд минь
Дэргэд юм шиг санагдах юм чи
Дасах тусмаа зvрхэнд минь
даанч ойрхон бодогдох юм
Нууцхан хайраа хун болгоод
Нуурын мандалд хєвvvлж орхиод
Уулын цэцэгсийг гундах цагаар
Уяхан чинийхээ дvрийг vгvйлнэ
ДХ:
Цээжний гунигаа нулимас болгоод
Цэцэгсийн дэлбээнд шvvдэрлvvлж орхиод
Дэлбээ vнссэн салхи байхыг би хvснэ
Дэрсхэн чамдаа хайрын хайрын vгээ
Хэлхийг би хvснэ
Хонгорхон чамтайгаа уулзахыг би хvснэ
Зураг шиг чамдаа хайрын vгээ би хэлнэ
Энхрий чамтайгаа уулзахыг хvснэ би
Дассан сэтгэлээ салхи болгоод
Дуулим талаар эгшиглvvлж орхиод
Хээрийн цэцгийн дэлбээлэх цагаар
Хайрт чинийхээ дvрийг vгvйлнэ
ДХ:
Tuesday, April 27, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment