Галуун цуваа хөвөрсөн
Голын ус нь мэлтгэнсэн
Ганган байгаль хосолсон
Гоёхон намрын өнгө юм
Амуу тариа найгасан
Арвин сүрэг налайсан
Айргын амт нь чимчигнэсэн
Алтан намрын шим юм
Ургах наран төөнөсөн
Усны шувууд гангансан
Уянга сэтгэл эгшиглсэн
Уудам нутгийн намар юмаа
Tuesday, April 27, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment