Pages

Sunday, April 4, 2010

Нэг ангийхан

Хаврын бүлээн бороо надтай цуг норсон
Хайрын анхны зурвас бэх нь урсаж бүдгэрсэн
Ширээны ард сийлсэн үг бүхэн түүх өгүүлж
Чиний тухай бодол хайрын дуу болж эгшиглэнэ.
Орь дуудсан хавар сургуулийн хаалгыг хааж
Уянга болсон дуугаа ангиараа дуулж суусан
Бие биенээ түшэн далд гунигаа мартацгааж
Нэг ангийн хүүхдүүд тоотойхон хаврыг үдлээ
Он цагийг хамт туулсан ангийн охидууд
Орон зайг хамт элээсэн ангийн хөвгүүд
Нар угтаж гүйсэн үе тэнгийн найзууд минь
Насан туршдаа нэг ангийхан
Он цагийг хамт туулсан ангийн охидууд
Орон зайг хамт элээсэн ангийн хөвгүүд
Нар угтаж гүйсэн үе тэнгийн найзууд минь
Насан туршдаа нэг ангийхан
Лалалалалалалалалалалалалалалалалалалалла
Лалаллалалалаллалалалалаллалалалалаллалала
Дурсамж зургаан татуулахад сэтгэл минь уймран догдолж
Төгсөх өдрийн урт шиг нойр минь хулжин хоносон
Маргааш бидний гунигийн бас байрын өдөр
Миний л мэдэх ангийхан чиний мэдэх найзууд
Он цагийг хамт туулсан ангийн охидууд
Орон зайг хамт элээсэн ангийн хөвгүүд
Нар угтаж гүйсэн үе тэнгийн найзууд минь
Насан туршдаа нэг ангийхан
Он цагийг хамт туулсан ангийн охидууд
Орон зайг хамт элээсэн ангийн хөвгүүд
Нар угтаж гүйсэн үе тэнгийн найзууд минь
Насан туршдаа нэг ангийхан

No comments:

Post a Comment